Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

408 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Уг маргаанд холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн тайлбарт: “Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу хууль дээдлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах бүрэн эрхтэй төрийн байгууллага бөгөөд сонгуулийн тухай хууль, хуулийн заалттай холбогдуулан тайлбар гаргах эрх тус Хороонд хуулиар олгогдоогүй байна.” гэсэн байна. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 12 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт: “1. Төрийн жинхэнэ буюу мэргэшсэн алба хаагчдыг ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан улс төрийн үйл ажиллагаанаас ангид байлгах, төвийг сахисан байр суурийг хадгалахад чиглэсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиар зохицуулах нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал юм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт энэ талаар тухайлан зохицуулсан байна. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталсан Байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд хууль тогтоогч төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн зохицуулалтыг тогтоосон байна. Гэтэл эл зохицуулалтад төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамааруулан “бусад төрийн албан хаагч” хэмээн зааж хуульчилсан нь хууль тогтоогчийн анхны зорилгод нийцээгүй, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших тохиолдолд хэт өргөн хүрээнд шаардлага тавьсан байна. Дээрхээс үзэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5