407 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байгаа ижил төрлийн хөдөлмөр эрхлэгчдэд сонгогдох эрхээ эдлэхэд тэгш бус хандсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж мэдээлэл гаргагч үзжээ. Сонгуулийг бодитой, шударгаар явуулахад нэр дэвшигчид тавигдах хуулийн шаардлага, болзол нөхцөл бий. Түүнийг өмчийн аль хэлбэрт ажиллаж байгаагаас үл хамааран тухайн этгээд биелүүлсэн байх ёстой. Харин төрийн албан хаагчийн хувьд төрийн албанаас чөлөөлөгдсөн байх нэмэлт шаардлагыг тогтоосон. Төрийн албан хаагч сонгуульд ороцоход төрийн албаны нэр хүндийг буруугаар ашиглах, төсвийн хөрөнгийг зарцуулах, төрийн албан хаагчийн хувьд үзүүлсэн үйлчилгээ, бүтээсэн зүйлийг өөрийн нэрийн өмнөөс сурталчлах, таниулах байдлаар бусад нэр дэвшигчдээс илүү, давуутай байдлыг бий болгохоос урьдчилан сэргийлэх, хууль бус аливаа үйлдлээс бусад нэр дэвшигчийг хамгаалах, эрх зүйн ижил гарааны нөхцөл бүрдүүлэх, сонгогчийн сонгуульд саналаа өгөх, жинхэнэ хүсэл зоригоо бодитой илэрхийлэх боломжийг баталгаажуулахын ач холбогдлыг хууль тогтоогч тооцон үзсэн. Харин хувийн хэвшлээс нэр дэвшсэн этгээдэд энэ заалтыг халдаан хэрэглэх агуулга, ач холбогдол байхгүйн зэрэгцээ хувийн өмчит этгээдийн хөдөлмөрийн дотоод үйл ажиллагаанд төрөөс хутгалдан оролцох нь харин Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй байх болно. Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчөөгүй талаар: Хуулийн заалтаар иргэний тэр дундаа төрийн албан хаагчийн Улсын Их Хурлын сонгуульд сонгогдох эрхийг хязгаарласан шууд болон шууд бус ямарваа хориг, хязгаарыг бий болгоогүй. Төрийн жинхэнэ албанаас улс төрийн салбарт шилжин ажиллах сонголт нь хувь хүний Үндсэн хуулиар олгогдсон ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийнхээ дагуу хийж байгаа ухамсарт үйлдэл мөн бөгөөд түүнд нөлөөлөх, эсхүл түүнийг ямарваа хэлбэрээр хязгаарлан хуульчлах нь өөрөө Үндсэн хуулийн суурь зарчим, үнэт зүйлсээс ухарсан алхам болох билээ. Харин сонгуульд оролцож ялагдсан төрийн албан хаагчийн хувьд түүнийг төрийн албанд буцаан авах нөхцөл, журмыг тогтоосон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байж болохыг тэмдэглэж байна. Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5