Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

398 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байж болохыг тэмдэглэж байна. Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг тус тус зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Төрийн жинхэнэ буюу мэргэшсэн алба хаагчдыг ажил, мэргэжлийн онцлог, хэрэгжүүлэх чиг үүргийг харгалзан улс төрийн үйл ажиллагаанаас ангид байлгах, төвийг сахисан байр суурийг хадгалахад чиглэсэн тусгай шаардлага, шалгуурыг тэдэнд тавьж холбогдох хуулиар зохицуулах нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал юм. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт энэ талаар тухайлан зохицуулсан байна. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталсан Байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд хууль тогтоогч төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн зохицуулалтыг тогтоосон байна. Гэтэл эл зохицуулалтад төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамааруулан “бусад төрийн албан хаагч” хэмээн зааж хуульчилсан нь хууль тогтоогчийн анхны зорилгод нийцээгүй, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших тохиолдолд хэт өргөн хүрээнд шаардлага тавьсан байна. Дээрхээс үзэхэд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж хуульчлан төрийн үйлчилгээний албан хаагчдыг төрийн жинхэнэ алба хаагчтай адилтган нэгэн адил шаардлага, шалгуурыг тавьж, улмаар тэдгээртэй эрх зүйн байдал болон гүйцэтгэж буй чиг үүргийн хувьд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5