Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

397 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр хууль зүйн этгээд байна.” гэж заасныг зөрчөөгүй талаар: Төрийн албан хаагчид нь төрөөс цалинждаг гэсэн агуулгаараа ялгаварлан гадуурхагдаж, Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ хязгаарлуулсан, хувийн болон төрийн өмчит байгууллагад ажиллаж байгаа ижил төрлийн хөдөлмөр эрхлэгчдэд сонгогдох эрхээ эдлэхэд тэгш бус хандсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж мэдээлэл гаргагч үзжээ. Сонгуулийг бодитой, шударгаар явуулахад нэр дэвшигчид тавигдах хуулийн шаардлага, болзол нөхцөл бий. Түүнийг өмчийн аль хэлбэрт ажиллаж байгаагаас үл хамааран тухайн этгээд биелүүлсэн байх ёстой. Харин төрийн албан хаагчийн хувьд төрийн албанаас чөлөөлөгдсөн байх нэмэлт шаардлагыг тогтоосон. Төрийн албан хаагч сонгуульд оролцоход төрийн албаны нэр хүндийг буруугаар ашиглах, төсвийн хөрөнгийг зарцуулах, төрийн албан хаагчийн хувьд үзүүлсэн үйлчилгээ, бүтээсэн зүйлийг өөрийн нэрийн өмнөөс сурталчлах таниулах байдлаар бусад нэр дэвшигчдээс илүү, давуутай байдлыг бий болгохоос урьдчилан сэргийлэх, хууль бус аливаа үйлдлээс бусад нэр дэвшигчдийг хамгаалах, эрх зүйн ижил гарааны нөхцөл бүрдүүлэх, сонгогчийн сонгуульд саналаа өгөх, жинхэнэ хүсэл зоригоо бодитой илэрхийлэх боломжийг баталгаажуулахын ач холбогдлыг хууль тогтоогчид тооцон үзсэн. Харин хувийн хэвшлээс нэр дэвшсэн этгээдэд энэ заалтыг халдаан хэрэглэхэд агуулга, ач холбогдол байхгүйн зэрэгцээ хувийн өмчит этгээдийн хөдөлмөрийн дотоод үйл ажиллагаанд төрөөс хутгалдан оролцох нь харин Үндсэн хуулийн үзэл санаанд нийцэхгүй байх болно. Гурав. Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.” гэсэн заалтыг зөрчөөгүй талаар: Хуулийн заалтаар иргэний тэр дундаа төрийн албан хаагчийн Улсын Их Хурлын сонгуульд сонгогдох эрхийг хязгаарласан шууд болон шууд бус ямарваа хориг, хязгаарыг бий болгоогүй. Төрийн жинхэнэ албанаас улс төрийн салбарт шилжин ажиллах сонголт нь хувь хүний Үндсэн хуулиар олгогдсон ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийнхээ дагуу хийж байгаа ухамсарт үйлдэл мөн бөгөөд түүнд нөлөөлөх, эсхүл түүнийг ямарваа хэлбэрээр хязгаарлан хуульчлах нь өөрөө Үндсэн хуулийн суурь зарчим, үнэт зүйлсээс ухарсан алхам болох билээ. Харин сонгуульд оролцож ялагдсан төрийн албан хаагчийн хувьд түүнийг төрийн албанд буцаан авах нөхцөл, журмыг тогтоосон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5