Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

395 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн энэхүү заалт нь төрийн улс төрийн албан тушаалтан, төрийн захиргааны албан тушаалтан, төрийн тусгай албан хаагчдад тавигдах шалгууруудыг зохицуулах гэсэн зорилгоосоо гажиж “Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно.” гэсэн Монгол Улсын Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчин батлагдсан байдаг. Хэрвээ төрийн байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүсийн ажил төрөл, үйл ажиллагаа нь сонгуулийн үйл явцад мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхээр хор уршигтай байдаг бол яг ийм төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшилд ажиллагсдад ч энэ шаардлага тавигдах ёстой билээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 26.6-д зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэн төрийн албанд эргэж ороход Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмыг баримтална.” гэж заажээ. Тэгвэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө.”, 17.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина.” гэж заажээ. Төрийн албаны тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн хүн Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдэлсний улмаас ажлаасаа халагдахаас өөр аргагүй болж байгаа бөгөөд хэрэв сонгуульд ялагдал хүлээсэн тохиолдолд ямар ч ажилгүй, цалин хөлсгүй ч болж мэдэхээр болж байна. Төрийн үйлчилгээний албан хаагчдыг ажлаасаа гарч тухайн оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажилгүй ч байж болох нөхцөл байдал руу албадан оруулж байгаагаараа иргэн хүн сонгуульд оролцоход нь албадан нөлөөлж, саад учруулж байгаа хэрэг болно. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан иргэний баталгаатай эдлэх ёстой эрх болох сонгох, сонгогдох тэгш эрхийг хөндсөн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5