394 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Ч.Өлзийсайхан Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, гомдолдоо: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэснийг зөрчиж байна. Улсын Их Хурлын Тамгын газрын судалгаа шинжилгээний хэлтсээс 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гаргасан лавлагаанаас харвал Монгол Улсад 162769 төрийн албан хаагчид байна. Эдгээрээс төрийн улс төрийн албан тушаалд 2798, төрийн захиргааны албан тушаалд 16179, төрийн тусгай албан хаагчид 28773, төрийн үйлчилгээний албан тушаалд 115019 хүн ажиллаж байна. Энэ хууль батлагдан гарахаас өмнө төрийн улс төрийн албан тушаал эсвэл төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байсан хүмүүс албан тушаалаа ашиглан, төрийн оролцоотой хийж бүтээсэн ажлуудыг өөрийн хийж бүтээсэн зүйл мэтээр өөрийгөө сурталчилж, сонгуулийн өмнө сурталчилгаа хийх болсонтой холбоотойгоор энэ байдлыг залруулах зорилготой хуулийн зохицуулалт хийсэн байдаг. Гэтэл энэхүү хууль батлагдсанаар төрийн оролцоотой бүтээн байгуулалтыг өөрийн хийсэн зүйл мэтээр сурталчлах ямар ч боломжгүй төрийн байгууллагад ажиллаж байдаг олон мянган иргэд Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ хязгаарлуулсан билээ. ... Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн энэхүү заалт нь “эрхэлсэн ажил, байдал”-аараа, өөрөөр хэлбэл яг адилхан төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа боловч төрөөс цалинг нь олгодог байгууллагад ажилладаг “байдлаараа” л ганцхан ялгагдаж байгаа хүмүүс өөр өөр эрх эдэлж, ялгаварлан гадуурхагдахад хүргэсэн байна. Энэ нь Төрийн өмчит байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн өмчит байгууллагад ажиллаж байгаа ижил төрлийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээс өөрөөр хандаж тэгш бус хандсан гэж үзэж байна. Сонгуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5