391 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл; Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг; Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг; 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. ...”; Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. 2. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийн тухай” 83 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА ГИШҮҮД П.ОЧИРБАТ Т.ЛХАГВАА Ш.ЦОГТОО Д.СУГАР Д.НАРАНЧИМЭГ Д.СОЛОНГО Д.ГАНЗОРИГ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5