354 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуульчийн ёс зүйн тусгай трибуналаар /өмгөөлөгчид ба шүүгчдээс бүрддэг/ ийм төрлийн маргааныг шийдвэрлэдэг байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль нь эдгээр жишгийг судалсны үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус маргааныг харьяалуулсан болно. Дээрх саналуудыг анхааран үзэхийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4 дэх хэсэгт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, давж заалдах гомдлыг хүлээн авах, талуудын тайлбар болон холбогдох бусад баримт сэлтийг бүрдүүлж давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх зэргээр анхан шатны шүүхийн гүйцэтгэх үүргийг Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо гүйцэтгэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт уг давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр тус тус зохицуулсан нь Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох, шүүх эрх мэдлийг шүүх бус өөр байгууллага хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Монгол Улсын Их Хурлын “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр дүгнэлтийн тухай” 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай үндэслэлээ заагаагүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5