Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

353 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсч болох аливаа маргааныг таслан шийдвэрлэх ажиллагааг улс орнуудын хууль тогтоогчоос тухайн харилцааны онцлог шинж, маргааны талууд, мөн үр ашигтай байдлыг харгалзан арбитр, эвлэрүүлэн зуучлал, маргаан таслах комисс, сахилга, ёс зүйн хороо гэх мэт маргаан шийдвэрлэх тусгай этгээдүүдэд хуваарилан харьяалуулах нь хүлээн зөвшөөрөгдсөн хууль зүйн арга хэрэгсэл бөгөөд үүнийг шүүх эрх мэдлээс гадуур хэрэгжүүлж байна гэж үздэггүй билээ. Хууль тогтоогчоос эдгээр маргаан шийдвэрлэх ажиллагааны шударга, төвийг сахисан байдлыг хангах зорилгоор нарийвчлан зохицуулж, гаргасан шийдвэрийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил үзэж заавал биелүүлэх, мөн хуульд заасан үндэслэлээр дахин хянан үзэх тогтолцоог бий болгосон байдаг. Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд ч энэ төрлийн маргаан шийдвэрлэх бусад арга хэрэгслийг ашигласан тохиолдол цөөнгүй байдаг. Мэргэжлийн хариуцлагын хороо нь нийтийн эрх зүйн этгээдийн хувьд захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах бөгөөд бусад нийтийн захиргааны этгээдтэй харьцуулбал хуульч мэргэжилтнүүд, тэр дундаа шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны талаарх гомдол шийдвэрлэдэг, маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд нь мэргэжлийн хуульчид буюу шүүгч, өмгөөлөгч, прокурорууд багтдагаараа онцлогтой юм. Хууль тогтоогчоос тус онцлогийг харгалзан Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, цаашлаад Улсын дээд шүүхэд хянаж үзэхээр зохицуулжээ. Ийнхүү тус ажиллагаа нь шүүхийн хяналтад байна. Бусад улс орнуудад хуульчдын мэргэжлийн хариуцлагатай холбоотой маргааныг ердийн маргаанаас өөр журмаар зохицуулах нь нийтлэг байдаг. Тодруулбал, Европын улсуудад Хуульчдын мэргэжлийн өөрийн удирдлагын байгууллага өөрөө хуульчдын эсрэг мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн сахилгын хэргийг авч үзэх тусгай бүтэц /хороо, трибунал гэх мэт/-тэй байна. Тухайлбал, Чех, Грек, Испани, Португал, Их Британи, Норвеги, Словени зэрэг улсууд Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын дотооддоо давах шатны трибунал хороогоор шийдвэрлэн ердийн шүүхэд хандах эрхгүй байдаг бол Дани, Финланд, Франц, Унгар, Итали, Лихтенштейн зэрэг улсуудад Давах шатны шүүхэд, Исланд, Швед, Словак зэрэг улсуудад шууд улсын Дээд шүүхэд хандаж хянуулах эрх олгосон байна. Харин ХБНГУ, Австри, Нидерланд, Польш зэрэг улсуудад шат шатны шүүхийн дэргэдэх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5