Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

349 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь зөрчил гаргасан эсэх, эсхүл мэргэжил, ур чадварын түвшинд эргэлзсэн тухай маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх эрх мэдлийг хороо хэрэгжүүлнэ.” гэсэн байна. Ингэснээрээ дээрх хуулийн зохицуулалт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох, шүүхийн бус байгууллагаас шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, улмаар Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглох үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “... шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 65.3, 65.4, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль, бусад хуулийн дагуу байгуулна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гээд Уг дүгнэлтийн дүгнэлт гаргах хэсэгт: “1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт “Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.” гэж заасны “гомдол гаргах” гэсний өмнөх “... давж заалдах ...” гэсэн хэсэг, 65.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хороогоор дамжуулан гаргана.”, 65.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 65.1-д заасан давж заалдах гомдлыг Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтан хүлээн авч, маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид танилцуулах бөгөөд тэдгээрийн тайлбарыг авч хэргийн материалд хавсаргана.”, 65.4 дэх хэсгийн “Мэргэжлийн хариуцлагын хороо давж заалдах гомдолд маргааны

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5