Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

348 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчсөн гэх мэдээлэл гаргагч нарын тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. 4. Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны А/03 дугаар тушаалаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан хуулийн төслийг бэлэн болгож, холбогдох байгууллагын саналыг авах ажиллагаа явагдах гэж байгаа болно. Нэр бүхий иргэдийн мэдээлэлд дурдсан асуудлыг Хуульчдын холбоо урьд нь анхааралтай судлан үзэж байсан ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах явцад Хуульчдын холбооны зүгээс гаргасан саналын дагуу иргэний шүүхэд гомдол гаргах үндсэн эрхийн хэрэгжилтийг хангах үүднээс Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэртэй холбогдсон гомдлыг Захиргааны хэргийн шүүхэд ердийн журмаар гаргадаг байхаар төсөлд тодорхой тусгасан байгаа болно.” гэжээ. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 09 дүгээр дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт: “1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахаар, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт уг давж заалдах гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2, 65.3, 65.4 дэх хэсэгт давж заалдах гомдлыг хүлээн авах, давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх зэргээр анхан шатны шүүхийн гүйцэтгэх үүргийг Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хороо гүйцэтгэхээр тогтоосон гэж үзэхээр байна. Мөн Монголын хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хурлын 86 дугаар тогтоолоор батлагдсан “Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам”-ын 1.9 дүгээр зүйлийн 1-д “Хуульч

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5