319 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2015.10.28. Дугаар 06 Улаанбаатар хот Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.20 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан /илтгэгч/, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцож, мэдээлэл гаргагч иргэн А.Базар оролцоогүй болно. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалт, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” 55 дугаар тогтоолыг хянан хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5