298 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. 4. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ заагаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосугай. 2. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийн тухай” 50 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай. 3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Д.НАРАНЧИМЭГ ГИШҮҮД П.ОЧИРБАТ Н.ЖАНЦАН Т.ЛХАГВАА Ш.ЦОГТОО Д.СУГАР Д.СОЛОНГО Д.ГАНЗОРИГ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5