Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

297 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл заалдах шатны шүүхүүд дагнасан байдлаар зохион байгуулагдсан тул Улсын дээд шүүх танхимын зохион байгуулалттай болсон. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан нь хэрэг, маргааныг дээрх 3 шатнаас гадна дөрөв дэх шатаар шийддэг байдлыг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхийн танхим хяналтын журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байтал Үндсэн хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуульд байхгүй дахин нэг шатлал “нийт шүүгчдийн хуралдаан буюу бүгд хурал” гэсэн зүйлээр нэмж үүсгэхээр болж байгаа нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчихөөр байна. Ром-германы эрх зүйн тогтолцоо бүхий улс орнуудад дээд шүүхийн шийдвэрийг хянадаг ганцхан субъект нь Үндсэн хуулийн шүүх байдаг. Дэлхийн бусад улс орнуудад Дээд шүүхийн бүх шүүгчдийн хурал хийдэг тохиолдол байдаг бөгөөд энэ нь гагцхүү Дээд шүүх Үндсэн хуулийн шүүх хоёр нь нэг байгаа улс орнуудад ийм загвар байдаг бөгөөд манай улсад Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хоёр тусдаа байх тул Улсын дээд шүүхэд хэрэг, маргааныг шийдвэрлэх 2 шат байх шаардлагагүй гэж үзсэн.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэж хуульчилсан нь Улсын дээд шүүх хуульд харшилсан шийдвэр гаргасан бол тухайн шийдвэрийг Улсын дээд шүүх өөрөө хянаж, хүчингүй болгох эрхийг хязгаарласан шинжтэй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлд хяналтын журмаар буюу Улсын дээд шүүхийн аль нэг танхимын 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаас гаргасан шийдвэр хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид прокурор эсэргүүцэл бичих, иргэн гомдол гаргах журмыг нарийвчлан зохицуулсан зүйл, заалт хүчин төгөлдөр хэвээр байгаа болохыг дурдах нь зүйтэй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5