270 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно.” хэмээн шүүгчийн хараат бус байдлын баталгаа болсон шүүгч гагцхүү хуульд захирагдах, шүүгчээс шүүн таслах ажлаа эрхлэхэд бусад этгээд нөлөөлөхгүй байх, шүүгчийг хугацаагүй томилох цогц зарчмуудыг тусгаж өгсөн. Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалахын тулд шүүх хараат бус байгаад зогсохгүй үүний зэрэгцээ хариуцлагатай буюу ёс зүйн дүрмийг сахин биелүүлэх, хууль хэрэглээ, онолын болон шүүн таслах ажиллагааг удирдах, зохион байгуулах мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх явдал чухал билээ. Монгол Улсын Их Хурлаас “Шүүхийн багц хууль”-ийг батлахдаа шүүхийн хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх ...”-ээр, улмаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах”-аар, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь заалтад “... үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл ...” байхаар тус тус заажээ. Эрх зүйт төр хөгжсөн улсуудын туршлагыг авч үзэхэд шүүгчийн мэдлэг, ур чадварыг тухайн шүүгч өөрөө тодорхойлж, хөгжүүлэх үүрэгтэй байдлаар шүүгчийн ёс зүйтэй уялдуулж шийдвэрлэх нь шүүгчийн хараат бус байдалд нийцнэ гэж үзэх хандлагын зэрэгцээ хөндлөнгийн этгээдээр мэргэжлийн ур чадварыг үнэлж, дүгнүүлэх туршлага байдаг. Гэхдээ хөндлөнгийн этгээдээр шүүгчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг үнэлүүлэх нь гагцхүү шинээр болон дээд шатны шүүхэд томилогдох, шүүгчийг хугацаатай сонгодог улсад улираан сонгох болон туршилтын хугацаагаар томилогдсон шүүгчийг насанд туршид нь томилох, эсхүл шүүгчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хийгддэг байна. Мөн шүүгчийн үнэлгээний үйл ажиллагаа нь шүүгчийн шүүн таслах ажиллагаанд чиглэдэг, үнэлгээг гадны нөлөөллөөс хараат бус байлгах зэрэг үүднээс Дээд шүүхийн шүүгч нараас бүрдсэн баг үнэлдэг журамтай.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5