260 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ ... бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож ... болохгүй” гэж заасан. Төлбөр төлөгч шүүхээр эрхээ хамгаалуулах эрхтэй хэдий ч төлбөр авагчийн төлбөрөө төлүүлэх эрхийг хохироож болохгүй. Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа нь онцлог зохицуулалттай болохын хувьд бусад улс орнуудад болон манай улсын зарим хуулиудад ч ийм төрлийн хялбаршуулсан зохицуулалт үйлчилдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “энэ хуулийн 34.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй” гэж заасан нь бусад этгээдэд шүүхийн бүх шатаар маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх боломж нээлттэй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах” эрх болон мөн заалтын “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхүүдийн аль алиныг тэнцвэртэй харьцаанд байлгаж, төлбөр төлөгч, төлбөр авагч талуудын эрх ашгийг адил тэнцүү хамгаалах нь төрийн үндсэн үүрэг гэдгийг анхааран үзнэ гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.” гэжээ. Ес. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч буй тухайгаа мэдэгдэж, маргааныг эцэслэн шийдвэрлэх ажиллагааны зарим үе шатыг алгасан явуулах хүсэлт гаргасан болно. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр өөрчлөлт оруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж заасан нь төлбөр төлөгч, төлбөр авагч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд түүнийг давж заалдах эрхийг хязгаарлаж, улмаар анхан шатны шүүхийн шийдвэр Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5