Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

259 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шатны шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж заасны “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөнд зөрчигдсөн гэж үзвэл ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “... дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэжээ. Найм. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэх гэж байгаатай холбогдуулан дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна. 1. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. 2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь төлбөр авагчийн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... шударга ёс, ... тэгш байдал”-ын зарчимд нийцнэ гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5