Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

206 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.” хэмээн өөрчлөн найруулсан байна. 2. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталсан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс үзвэл хууль тогтоогч хуралдааны ирцийн өндөр хувиас шалтгаалж, Улсын Их Хурлын хэвийн үйл ажиллагааг хангахад бэрхшээл учирч байсныг харгалзан Улсын Их Хурлын хуралдааны ирц хүчинтэй байх хувийг 50+1 болгон, тэдгээрийн олонхийн саналаар буюу мөн 50+1 хувийн саналаар асуудлыг хэлэлцэн батлахаар босгыг бууруулахыг зорьж Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийг өөрчлөн найруулжээ. 3. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосноороо Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.” гэж заагаад Хөрөнгө оруулалтын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Онц байдлын тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дараах зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн дүгнэлт гарган 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна. “1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт “Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “... нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь ...” гэсэн нь; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.”, Онц байдлын тухай хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5