205 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 6. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт, өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.” гэсэн заалтын талаар: Ард нийтийн санал асуулгын тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болохоор заасан. Ард нийтийн санал асуулгын дүнг үндэслэн Улсын Их Хурал нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бол Үндсэн хуулийн Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална.” гэсэн заалтыг үндэслэх ёстой.Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн энэхүү заалтыг үндэслэл болгожээ. Хөрөнгө оруулалтын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулиудын холбогдох заалт нь Үндсэн хуульчилсан хууль, органик суурь хуулиуд юм. Ядахдаа эдгээр хууль аль болох тогтвортой байхаас хууль тогтоох эрх мэдэл, улсын эдийн засаг, төсвийн тогтвортой бодлого, иргэддээ хийж буй нийгмийн хөрөнгө оруулалт, иргэдийн аюулгүй байдал, төрийн хэрэгт оролцох шууд ардчиллын үр дүн тогтвортой байх юм. Иймд дээрх хуулиудын холбогдох заалт Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр уламжилж байна.” гэжээ. Гурав.Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт :“1. 1992 оны 1 дүгээр сарын 13ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” хэмээн заасан. Энэ хэсгийг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5