201 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хурал болон түүний Байнгын хорооны хуралдааны үйл ажиллагааны ерөнхий зарчмыг тогтоосон. Гэтэл дээр дурдсан хуулийн заалтууд Үндсэн хуульд заасан Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхиор асуудлыг шийдвэрлэх зарчмыг зөрчин асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосноор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна ... Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн заалтууд Үндсэн хуулийг зөрчсөн тухай асуудлыг хянан хэлэлцэж өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 10/34 дугаар албан бичиг бүхий тайлбартаа: “... 1. Үндсэн хуулийн тулгуур зарчим, үзэл санааг гажуудуулахгүйгээр Үндсэн хуулийн заалтыг бусад хуулиар баяжуулан, хөгжүүлэх, нийгмийн харилцааг нарийвчлан зохицуулснаар Үндсэн хууль өөрөө амьдрах чадвартай байж, нийгмийн харилцааг зохицуулах үүргээ гүйцэтгэнэ. Улсын Их Хурал нь нийтийн эрх ашиг, сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрхийг хязгаарлахтай холбогдсон нөхцөл журмыг тогтоох, хууль тогтоогчдын төсвийн эрх мэдлийг хязгаарлах, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг тусгайлан авч үзэж, тухайн асуудлыг шийдвэрлэхэд ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын гишүүдийн оролцоог илүү хангах зорилгоор дээрх хуулиудыг батлан гаргах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагыг нэмэгдүүлэн тогтоожээ. Энэхүү шаардлагыг бий болгосноор Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлж байгаа хэрэг бус харин ардчиллын үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөний тухай Үндсэн хуулийн язгуур үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн баталгааг бүрдүүлэх тухай Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Нэхэмжлэл гаргагчийн үндэслэл болгосон Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу “Улсын Их Хурал бүрэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5