Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

200 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ ...” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв. Нэг. Иргэн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн мэдээлэлдээ: “... Монгол Улсын Их Хурлаас баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт "Энэ хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэнэ.", Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэгт "Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.", Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.", Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.", Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална."; "Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт " Ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд цаашид нэмэлт өөрчлөлт оруулах бол Улсын Их Хурлаар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ." гэж тус тус хуульчилсан байна. ... Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/, Жаран наймдугаар зүйлийн 2, Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтад үүнээс өөрөөр байх дэгийг тогтоож өгсөн болно. Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт Улсын Их Хурал Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхээр Улсын Их

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5