458 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс үзэхэд уг заалтаас үүдэлтэй Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчих нөхцөл байдлыг үүсгэжээ. 3. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5.11, 47.5.12 дахь заалтад боловсруулаагүй нүүрсийг хүдэртэй, баяжуулсан нүүрсийг хүдрийн баяжмалтай адилтган ашигт малтмалын ангиллыг буруу тусган нэмэлт төлбөр авахаар зохицуулсан нь хууль зүйн зохицуулалтын зорилго, түүний агуулгатай зөрчилдсөн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалт зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Монгол Улсын Их Хурал нь хууль тогтоогчийн хувьд Үндсэн хуульд заасан өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг сайжруулан өөрчлөх боломжтой юм. 4. Мэдээлэл гаргагч С.Баярмаа хуралдааны явцад Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж мэдээллийн шаардлагаа ихэсгэсэн боловч энэ талаар хангалттай үндэслэл, нотолгоо гаргаагүй байх тул Үндсэн хуулийн дээрх заалт зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн. Дүгнэлтийн тогтоох хэсэгт: “1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5