Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

431 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. “Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна. Зургаа. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “… Сонгуулийн тухай хуулийн 16.3-т заасны дагуу санал авах өдрийг тогтоох тухай 150 хоног нь ээлжит сонгуульд хамаарах бөгөөд хэзээ, ямар нөхөн сонгууль болох нь урьдчилан тооцох боломжгүй тул энэхүү хугацаа нь нөхөн сонгуулийн санал авах өдрийг товлон зарлахад хамаарахгүй юм. Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” 23 дугаар тогтоолын 2 дахь заалтад “Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн ньТөсвийн тухай хуулийн 6.1.2-т заасны дагуу Засгийн газрын нөөц сан нь 100 хувь эх үүсвэрийг нь төсвийн хөрөнгөөр бүрдүүлдэг сангийн ангилалд хамаардаг бөгөөд уг сангаас төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардлыг санхүүжүүлж байхаар хуульчилсан тул нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах нь хууль зөрчөөгүй болно Иймд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5