410 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай” гэсэн нь дээрх хуулиудын зохицуулалтад үл нийцжээ. Улмаар Улсын Их Хурлын 23 дугаар тогтоолын 2 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн байна. 6. Ээлжит сонгуультай харьцуулахад нөхөн сонгууль нь баримтлах зарчмын хувьд ижил боловч сонгуулийн үйл явцын хугацаа болон холбогдох процедурын хувьд онцлог, ялгаатай. Гэтэл энэхүү онцлог байдлыг хууль тогтоогч харгалзан үзэхгүйгээр 2015 онд Сонгуулийн тухай хуулийг баталсан байна. Тодруулбал, уг хуульд нөхөн сонгуультай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгаагүй, хийдэлтэй, эсхүл нийтлэг байдлаар хуульчилсан нь иргэдээс Үндсэн хуулийн цэцэд удаа дараа хандах, улмаар сонгуулийн талаарх хэм хэмжээ, шийдвэрүүд хүчингүй болох үр дагаврыг бий болгож байна. Иймд сонгуулийн тухай хууль тогтоомжийг батлан гаргахдаа нөхөн сонгуульд холбогдох зохицуулалтыг нарийвчлан хуульчлах нь Үндсэн хуулийн үнэт зүйл болон ардчилал, парламентат ёсыг бэхжүүлэх, улмаар Үндсэн хуульт ёсыг хамгаалах, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болно. Мөн энэхүү дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дурдсан судалгаа, үндсэн хуулийн болон сонгуулийн эрх зүйн онол, номлолоос үзэхэд аливаа нөхөн сонгуулийн талаарх зохицуулалтыг хуульчлах болон нөхөн сонгууль товлон зарлах шийдвэр гаргахдаа тухайн улсын төрийн байгууламж, мандатын хэв шинж (императив, эсхүл чөлөөт), парламентын орон гарсан гишүүний бүрэн эрхийн хугацаа, парламентын өөрийнх нь бүрэн эрхээ хэрэгжүүлж болохуйц бүрэлдэхүүний тоо зэргийг үндэслэж, улс орны эдийн засгийн болон төрийн тогтвортой байдал, улс төр дэх авлига, дарамт шахалтаас ангид байх асуудал гэх мэт хүчин зүйлийг харгалздаг байна. Тухайлбал, өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудад (1992, 2005, 2011 он) орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол нөхөн сонгууль явуулахгүй байхаар нарийвчлан тусгасан байжээ. Харин Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуульд энэ талаарх зохицуулалтыг орхигдуулан хуульчилсан байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлд Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс болохыг тогтоож, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5