320 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эдэлнэ гээд тус зүйлийн 3 дахь заалтад хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуульчлан баталгаажуулсан байна. Өмчлөгч нь өөрийн материаллаг болон материаллаг бус хөрөнгөө өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах /өв залгамжлуулах/ бөгөөд аливаа хууль бус халдлагаас хамгаалах эрхтэй. ... Харин Нотариатын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт “Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн байна. Иргэний хуульд зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд өвлөгч нь өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээдэг. Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хуульд заасан журмын дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгодог. Гэтэл тухайн өвлөгдөх эд хөрөнгө нь барьцаанд байгаа тохиолдолд гагцхүү барьцаалагч зөвшөөрсөн нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг олгохоор байна. Өөрөөр хэлбэл, барьцаалагч татгалзсан тохиолдолд иргэн Үндсэн хуульд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...” гэж заасныг зөрчсөн эсэхийг магадлан шалгаж, хэрэв Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн бол хүчингүй болгож өгнө үү.” гэсэн мэдээлэл ирүүлсэн байна. Хоёр. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй бөгөөд иргэний өв залгамжлуулах эрхийг хангах харилцааг Иргэний хууль, Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх заавар болон бусад холбогдох хууль, хуульчилсан актаар зохицуулсан байдаг.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5