Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

278 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зохицуулалтыг тусгаад Сонгуулийн төв байгууллагын хувьд хуулийг баримтлан ажиллах бөгөөд хууль тогтоомжийг тайлбарлах эрх хэмжээ тус байгууллагад олгогдоогүй тул тайлбар, тодруулга өгөх боломжгүй юм.” гэсэн хариуг өгсөн байна. Хоёр. Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд оршин суугч, иргэн Э.Эрдэнэцэцэг, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд оршин суугч, иргэн Б.Оюу, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суугч, иргэн А.Гулим нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргасан байна. Үүнд: “Улсын Их Хурлаас 2018 оны 62 дугаар тогтоол гарснаар төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлын албан тушаал эрхэлж байгаа иргэд Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд оролцох боломжгүй болоод байна. Учир нь Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт дурдсан төрийн албан хаагчид Сонгуулийн тухай хуульд заасан нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагаас гадна нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд сонгуулийн жил буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ өгч, 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш албан үүргээ гүйцэтгэхгүй байх нэмэлт шаардлага тавьсан нь одоо ажлаа эрхэлж буй албан хаагч нь энэхүү шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхгүй байх улмаар Үндсэн хуульд заасан төрийн байгууллагад сонгогдох эрх зөрчигдөхөөр байна. Нөхөн сонгууль нь Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдсөн, гишүүнийг эгүүлэн татсан, гишүүн нас барсан тохиолдолд орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах бөгөөд Сонгуулийн тухай хуулиар дээр дурдсан албан хаагчийг нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгааг бүрдүүлээгүй байна. ... Ийнхүү дээр дурдсан төрийн албан хаагч нөхөн сонгуульд оролцох хууль зүйн баталгаа хангагдаагүй байхад Улсын Их Хурлаас 62 дугаар тогтоол гаргаж, нөхөн сонгуулийг зарлан иргэний төрийн байгууллагад сонгогдох эрх төрийн байгууллагын буруугаас зөрчигдөхөд хүргэж, улмаар төрийн албанд ажилласны төлөө нэрээ дэвшүүлэх эрхийг хязгаарлаж байгаа нь улс төрийн сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх бус харин эсрэгээрээ Үндсэн хуулийн үндсэн зарчмыг үгүйсгэсэн Үндсэн хуулийн зөрчил юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5