237 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад “төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан”, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “... Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.”, 73.4 дэх хэсэгт “...Төлбөр авагч татгалзсан бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна. Мөн иргэн А.Базар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “... 31.1.2 ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянуулахаар мэдээллийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн болно.” гэсэн мэдээллийг ирүүлжээ. Хоёр. Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн П.Ундрах-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг дараах үндэслэлээр төлбөр авагчид буцаана” гэж заасан ба 31.1.2 дахь заалтад “төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан” гээд мөн зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэжээ. Өөрөөр хэлбэл, төлбөр авагч нь төлбөр төлөгчөөс хураалгасан худалдан борлогдоогүй эд хөрөнгийг заавал төлбөртөө тооцон авах ба хэрэв авахгүй бол өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй, шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин хандах эрхгүй байхаар зохицуулсан нь төлбөр авагчийн эрх зүйн байдлыг дордуулж, Үндсэн хуульд заасан “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5