235 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2019.01.23 Дугаар 02 Улаанбаатар хот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат, Д.Ганзориг, Ш.Цогтоо, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Ц.Нанзаддорж /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал оролцож, мэдээлэл гаргагч, иргэн А.Базар, Э.Ариунзаяа, П.УндрахЭрдэнэ нар оролцоогүй болно. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хянан хэлэлцлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5