Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

420 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө: Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт нь Засаг төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдэл өөрсдөдөө оногдсон /хуулиар зөвшөөрөгдсөн/ эрх, үүргээ бие даан, хараат бусаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарчмыг дээдлэн, чандлан сахих, сахиулах баталгаа гэж үзэж байна. Энэхүү зарчмыг Үндсэн хуулийн төрийн байгуулал гэсэн гуравдугаар бүлэгт. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Шүүх эрх мэдэл хэмээн тусгайлан зааж тус бүрийнх нь эрх, үүргийг зааглан тогтоож өгсөн байна. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалт нь төрийн эргэлт, хувьсгал гэх мэт хүчирхийллийн аргаар Засаг төрийн эрх мэдлийг булаан авсан, авахаар завдсан үйл ажиллагаанд л хамаатай мэтээр авч үзэх нь утгагүй юм. Учир нь иймэрхүү үйл ажиллагааны үр дагаварыг Үндсэн хуулийн цэц /шүүх/ хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжгүй бөгөөд өөрөө тэрхүү хүчирхийллийн золиос болж эрх мэдлээ алдах нь ч бий, харин хянан хэлэлцэж болохуйц нөхцөл байдалд л Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсооход чиглэгдсэн гэж үзэж байна. “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан нь зөвхөн “зэвсэглэн халдах” гэсэн утга биш, “сонгууль /санал/ луйвардах” мэтэд ч хамаатай. Б.Чимид “Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр” номондоо дээр дурдсан гурван эрх мэдлийн аль нэг байгууллага тэдгээрийн албан тушаалтнуудаас эрх мэдлээ хэтрүүлэн бусад эрх мэдлийн эрх, үүрэгт халдан хэрэгжүүлэх болон хэрэгжүүлж болох боломжийг өөртөө бий болгосон нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх боломж үйл ажиллагаа, нөхцөл, байдал гэж үзэж байна. Монгол Улсын 2007 оны нэгдсэн төсвийг хэлэлцэн батлахдаа, төсвийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд оруулах Засгийн газрын онц эрхийг зөрчин зарим гишүүд санаачлан Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөг хуваарилан шадар сайдын багцад суулган, Улсын Их Хурлын гишүүдийн эрх мэдлээр захиран зарцуулах анхны санаачлага олон нийтийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгармагц “зүсийг нь буруулж, зүгийг нь даялуулан” Улсын Их

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5