419 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2007.6.22 Дугаар 02 Улаанбаатар хот Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хууль батлахдаа 250.0 сая төгрөгийг Улсын Их Хурлын тойрог бүрт хуваарилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 18.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар /илтгэгч/, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Ц.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Хайдав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Т.Очирхүү нар оролцов. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хууль батлахдаа 250.0 сая төгрөгийг Улсын Их Хурлын тойрог бүрт хуваарилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2007 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5