Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2004-2007/

416 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2002 оын 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоол, Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлал хүчинтэй байхад уг шийдвэр гарснаас 4 жилийн дараа дээрхтэй ижил агуулга, үндэслэл бүхий өргөдлийг хянахдаа Үндсэн хуулийн цэц шууд маргаан үүсгэж урьд гаргаснаасаа өөр шийдвэр гаргасан байна. Бодит байдал, Үндсэн хуулийн цэцийн урьд гаргасан шийдвэр ийм байхад Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга /тухайн үед даргаар ажиллаж байсан / Н.Жанцан Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 2 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулахдаа дээр дурдсан иргэн Т.Мэндсайханы өргөдлийг хянаж гаргасан Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолыг “Цэцийн шийдвэр биш” хэмээн хууль бус тайлбар хийж, улмаар уг тогтоолыг “давж заалдаагүй тул шийдвэр гаргаагүй” хэмээн төрийн эрх барих дээд байгууллагад худал мэдээлэл өгсөн. 2. Үндсэн хуулийн цэц 2007 оны 02 дугаар дүгнэлтийг гаргахдаа “... хөрөнгө оруулалт... “ нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байхын зэрэгцээ энэхүү дүгнэлт нь “... улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, ... улсын төсөв батлах” Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд халдсан байна. 3. Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа “сонгуулийн тойрог” гэсэн нэр томъёо хэрэглээгүй, тийм зарчим ч баримтлаагүй. 4. Үндсэн хуулийн цэц “тойрог тус бүрт тэгшитгэн хуваарилж, зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тараан байршуулсан 250,0 сая төгрөг буюу нийт дүнгээрээ төсөвт туссан 19,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Үндсэн хуулийг зөрчсөн” гэж дүгнэхдээ Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн ямар зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөнийг, 19,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг түдгэлзүүлэхдээ чухам ямар төсөл, арга хэмжээний санхүүжилтийг түдгэлзүүлэхийг тус тус заагаагүй болно. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 30.1.3 дахь заалт болон дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5