415 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2007.04.24 Дугаар 34 Төрийн ордон, Улаанбаатар хот Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 02 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт, Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн гэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 02 дугаар сарын 23-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэхэд дор дурдсан нөхцөл байдал тогтоогдож байна. 1. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Хөрөнгө гаргах тухай” 185 дугаар тогтоолд “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн хөтөлбөр, төсөл болон зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж 760,0 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэсэн иргэн Т.Мэндсайханы өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн В.Удвал хянаж, 2002 оны 12 дугаар саарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоолыг гаргахдаа “Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзэх шууд үндэслэл тогтоогдохгүй байна. ... нотолгоо хангалттай биш” гэсэн дүгнэлт хйиж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан, уг тогтоолыг Үндсэн хуулийн цэц 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдөр давж заалдах гомдлоор хэлэлцэж Үндсэн хуулийн цэцийн гишүүний 35 дугаар тогтоолыг хэвээр баталж уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5