630 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 31.1 заалтад тусгагдсан төрийн ашиг сонирхол гэдэгт хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын байгууллагуудын ашиг сонирхол хөндөгдсөн байж болох ойлголт хамрагдах бөгөөд эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны талаарх асуудал хөндөгдөж байгаа нь тэдгээрт ажилладаг ажилтан, албан тушаалтан /иргэд/ нарын үйл ажиллагаанаас үүдэлтэй байх нь тодорхой. Тийм нөхцөлд тухайн ажилтан, албан тушаалтан шүүхийн өмнө бусад иргэний адил эрхтэй байхыг Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1,2 дахь хэсгийн заалтаар баталгаажсан бөгөөд үүнд хөндлөнгийн оролцоо байж болохгүйг Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтаар хориглосон болно. Төрийн байгууллагын /хэн нэгэн албан тушаалтны/ хүсэлтээр тэдгээрийг төлөөлөн прокурорын байгууллага хөндлөнгөөс оролцох нь прокурорын хяналтыг үгүйсгэж албан тушаалтны төлөөлөгч болж Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг зөрчиж байна. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.3 заалтаар иргэний цаашид гомдол гаргах эрхийг хязгаарласан нь шүүх, шүүгчийн гаргаж болох /хуулийг буруу хэрэглэсэн, бусдын нөлөөнд автсан гэх мэт/ алдаатай шийдвэрийг хянах боломжийг хааж иргэдийг хохироох, чирэгдүүлэх нөхцлийг бий болгож байна. Ийнхүү хүний эрхийг хязгаарлаж буй нь шүүхийн анхан шатанд иргэний зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, итгэл үнэмшилтэй байх, цаашид төрийн байгууллага /шүүх/, албан тушаалтанд хандах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах зэрэг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14; Арван есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйл 31.1, 170 дугаар зүйл 170.3 заалтуудыг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Иргэн Н.Хайдав уг өргөдлийнхөө дагуу Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тодотгол, тайлбартаа: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /ИХШХШ/ Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйл 31.1 “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5