Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

629 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2003.06.20 Дугаар 02 Улаанбаатар хот Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх /хойшид ИХШХШ гэх/ тухай хууль болон Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан даргалж, гишүүн Л.Рэнчин, Ж.Болдбаатар, Д.Чилхаажав /илтгэгч/, В.Удвал, Н.Чинбат, Ч.Дашням, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Нарантуяа нарыг оролцуулан, Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд хийв. Хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Долгор, Б.Баттулга, өргөдөл гаргагч иргэн Н.Хайдав нар оролцлоо. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн I хороонд оршин суугч, иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: “1. 2002 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 31 дүгээр зүйл 31.1 заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2; Дөчин есдүгээр зүйлийн 1,2; Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт мөн хуулийн 170 дугаар зүйл 170.3 заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12, 14, Арван есдүгээр зүйл 1, 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5