583 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2002 оны 10 дугаар Дугаар 72 Улаанбаатар хот сарын 31-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 15.1.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1. Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэснээс бусад заалт, 58 дугаар зүйл, 67 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2002 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. 2. Компанийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр” гэсэн заалт Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “...өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн хуулийн 83 дугаар зүйл, 87 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн компанийн энгийн хувьцааны нэг хүртэл хувийг эзэмшиж байгаа иргэдийн шүүхэд хандах эрхийг хязгаарласан хэм хэмжээ нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1.2 дахь хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна”, “Хүнийг ...хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5