582 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн заалтыг тус тус зөрчиж байна. 4. Компанийн тухай Монгол Улсын хуулийн 98 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн компанитай холбогдох хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь энэ хуульд харшлаагүй бол хүчин төгөлдөр байна” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байна. 5. Энэхүү дүгнэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1/, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГА Н.ЖАНЦАН ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР Ж.АМАРСАНАА Ч.ДАШНЯМ Ц.САРАНТУЯА
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5