Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

515 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг шалгах, хэлэлцэх явцад хуулийн ямар ч заалт зөрчөөгүй өөрийн бүрэн эрхээ л хэрэгжүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн олон заалтыг зөрчсөн болох нь тал бүрээсээ батлагдаж байгаа энэ тухай би өргөдөлдөө тодорхой хэлсэн. Харин нэмж хэлэхэд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн үзэл баримтлалыг олон талаар зөрчиж байна. Улсын Их Хурал Үндсэн хуулийн үзэл баримтлалд үл нийцэх өөрчлөлтийг цаашид ч хийх эрхгүй гэдгийг хэлэх байна” гэжээ. Иргэн Н.Баасанжав Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр хэлсэн үгэндээ: “Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг магадлан шалгах, дүгнэлт гаргах ямар ч эрх Үндсэн хуулийн цэцэд байхгүй мэт ярьж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж зааснаар батлагдаж байна. Миний бие Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэдгийг олж харахгүй байна. Харин Улсын Их Хурал Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж байгааг олон зүйл дээр харж байна” гэжээ. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд иргэн Д.Чулуунжав: “Би Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж 8 зүйлээр анх гомдол гаргасан. Миний энэ гомдлын агуулга өөрчлөгдөөгүй байгаа. Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуулийнхаа үзэл санаанд буцаж орсон ухралтын шинжтэй байна. Эл Үндсэн хуульд “МАХН бол төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч мөн” гэсэн заалт байсныг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөнд яг үгээрээ ороогүй

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5