Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /1992-2003/

514 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гарсан байна. Үндсэн хуулийн цэц 2000 оны 3 дугаар сарын 15-нд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай 03 тоот дүгнэлт гаргаж, Улсын Их Хуралд илгээсэн. Улсын Их Хурлын 3 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж 04 тоот протокол гаргажээ. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцож Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдорж хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд зааснаар хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгалж, Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлд зааснаар Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар баталдаг бөгөөд өмнөх Улсын Их Хурлын бүрэлдэхүүн Үндсэн хуулийн энэ заалтыг чанд баримтлан уг өөрчлөлтийг хийсэн билээ. Гэтэл Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд оруулсан энэхүү хууль ёсны нэмэлт, өөрчлөлтийн талаар маргаан үүсгэж уг өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2, далдугаар зүйлийн 1, жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчсөн байна гэсэн хууль бус дүгнэлт гаргаж, түүнийг хэлэлцэхийг Улсын Их Хуралд шаардсаар байсан юм. 2000 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 тоот дүгнэлтийг авч хэлэлцсэн бөгөөд чуулганы уг хуралдаанд Цэцийн гишүүн Ж.Амарсанаа оролцож Цэцийн дүгнэлтийг танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд санал бодлоо илэрхийлсэн билээ. Улсын Их Хурлаар уг асуудлыг хэлэлцэх явцад Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хууль, Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар дүгнэлт гаргасан тул түүний 03 тоот дүгнэлтийн талаар хүлээн зөвшөөрөх, зөвшөөрөхгүй байх тухай Улсын Их Хурлын ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг магадлан шалгах, дүгнэлт гаргах ямар ч эрх Үндсэн хуулийн цэцэд байхгүй” гэжээ. Иргэн О.Жамбалдорж Үндсэн хуулийн цэцийн хуралдаан дээр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5