161 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга “МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ТОВ ТОГТООХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Улсын Их Хурлаас “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” шийдвэрийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргаж Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсэгт заасны дагуу “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 30 минутад байхаар Улсын Их Хурлын тогтоолд тусгасан. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Батдэлгэр Утас: 265504, 99098199
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw