160 Монгол Улсын Их Хурлын 2017 оны õàâðûí ээлжит áîëîí ýýëæèò áóñ чуулганы үйл ажиллагааны танилцуулга Хавсралт 2. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНААР БАТАЛСАН ХУУЛЬ, УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА Төрийн байгуулалтын чиглэлээр МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДСОН ГЭЖ ҮЗЭЖ БҮРЭН ЭРХИЙГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ: 5/Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах”, Гучин нэгдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхүү сонгогчдын олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.” гэж заасныг үндэслэн тус хуулийн төслийг боловсруулсан. Сонгуулийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасны дагуу сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу хэлэлцэн Байнгын хорооны дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн. 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн хоёр дахь санал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 60.67 хувь нь саналаа өгч, нэр дэвшигч Халтмаагийн Баттулга 50.61 хувь буюу олонхийн санал авсан тул Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталсан болно. Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Б.Батдэлгэр Утас: 265504, 99098199
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw