Чуулганы танилцуулга

Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà 216 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД 2016 ОНЫ 02 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ ХААЖ ХЭЛСЭН ҮГ Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Миний бие 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 25 тоот захирамж гаргаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 19ний өдөр ээлжит бус чуулганыг нээж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Зөрчлийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиуд зэрэг нийт 291 хууль болон тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Эдгээр хуулиуд нь ард иргэдийн зүгээс хүлээлт үүсгээд байсан. Хуулиуд тус тусын бичигдсэн хүчинтэй болох хугацаагаараа буюу ердийн журмаар, “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэгдсэнээр гэх мэтээр хэрэгжиж эхлэх болно. Энэ хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд 04 дүгээр сард хаврын ээлжит чуулганыг хүлээх шаардлагагүй боллоо. Ээлжит бус чуулганы хуралдаанаар мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаархи Улсын дээд шүүхийн саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцье. Ажлын хэсгүүдээ ирэх долоо хоногоос байгуулан бэлтгэлээ хийх хэрэгтэй. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээр болон Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажлын байр бий болгох төсөл”, “Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон баталж дууслаа. Ээлжит бус чуулганы хуралдаанд идэвхтэй оролцсон УИХ-ын гишүүд та бүхэнд баярлалаа. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw