213 Ìîíãîë Óëñûí Èõ Õóðëûí 2015 îíû намðûí ýýëæèò болон 2016 оны ээлжит бус ÷óóëãàíû ¿éë àæèëëàãààíû òàíèëöóóëãà “САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ” МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, УНГАР УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр урьдчилан зөвшилцсөний дагуу Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа. Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээр”-ийг өмнө нь 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, 05 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон баталж, “Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25.0 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа 17.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0 хувь байхаар тусган, төслийн сонгон шалгаруулалтыг хийсэн хэдий ч шалгарсан компани заасан хугацаанд тендерийн урьдчилгаа төлбөрийн болон гүйцэтгэлийн баталгаа ирүүлж чадаагүйн улмаас тендер хүчингүй болж, улмаар хэлэлцээрийн хүчинтэй хугацаа дуусгавар болсноор “Сонгино дахь Биокомбинат ТӨҮГ-ыг шинэчлэх төсөл”-ийг Унгар Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх боломжгүй болсон. Монгол Улс, Унгар Улсын Засгийн газар хоорондын комиссын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн тавдугаар хуралдаанаар талууд “Биокомбинат” ТӨҮГ-т Унгар Улсын техник, технологийг нэвтрүүлж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдол бүхий уг төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх талаар дахин хэлэлцэж, 2010 онд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээртэй ижил нөхцөлөөр дахин хэлэлцээр байгуулахаар тогтсон. “Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Сангийн сайд Б.Болор, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурж, баталгаажуулсан. Үйлдвэрийн шинэчлэлийг хийснээр дараахь үр дүнд хүрнэ. Үүнд: 1. Орчин үеийн өндөр мэдрэмжтэй, нарийвчлал өндөртэй багаж хэрэгсэлтэй болж, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн (хүн, мал, амьтны гаралтай халдварт өвчний эсрэг эм бэлдмэл, тарилга, вакцин) үйлдвэрлэнэ. 2. Үйлдвэрийн барилгын шинэчлэлийг хийснээр цэвэр орчин, нөхцлийг бий болгож, олон улсын GMP зарчим шаардлагыг хангах болно. 3. Монгол орны мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилснээр нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх халдварын эрсдэл буурч, хүн амын хүнсний баталгаат байдлын халдвараас хамаарах аюул үлэмж хэмжээгээр багасч, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ. Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх П.Наранбат утас: 262718, 91992256 --- оо О оо ---
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw