Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

540 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл жилийн хугацаагаар томилно.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. 2.”Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад “... эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.” гэж заасны “... танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуyлснаар ... Ерөнхийлөгч томилно. ...”, Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5