435 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ 2023.06.09 Дугаар 02 Улаанбаатар хот Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.30 цаг. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж, Г.Баясгалан /илтгэгч/, Ж.Эрдэнэбулган нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Д.Батмөнх, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар нар оролцов. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай” 22 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэж, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5