Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

429 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг зөрчөөгүй байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1.Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан байх бөгөөд “гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан” бол дээрх үндэслэлд хамаарахаар мөн зүйлийн 41.1.3 дахь заалтад тусгаж, энэ тохиолдолд тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр заасан байна. 2.Дээрх үндэслэлээр төлөөлөгчийг огцруулах тухай асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэхэд тус хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу Хурлын төлөөлөгчид асуулт асууж хариулт авч, санал, дүгнэлт гарган санал хураалгаж болох бөгөөд уг асуудлыг ийнхүү хэлэлцэн шийдвэрлэхээр хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон этгээдийн гэм буруугийн асуудлыг, тодруулбал аливаа шүүхийн шийдвэрийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна. 3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албан тушаалтан болохын хувьд эрх хасах ял буюу нийтийн албанд ажиллах эрхийг хасах ялаар шийтгүүлсэн тохиолдолд дээрх хуулийн заалтаас шалтгаалж уг шүүхийн шийдвэр цаг хугацааны хувьд нэн даруй хэрэгжих боломжгүй болж, нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллах үр дагаврыг үүсгэж болзошгүй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг улиралд нэг удаа, ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл Хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулах бөгөөд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5