Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

213 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэсэгт заасан шударга ёс, ардчилсан ёс, тэгш байдлын зарчмыг зөрчиж байна. Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “... гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасантай зөрчилдөж байна. 2.Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тохиолдолд үүнийг сэргээн шалгах хууль зүйн боломж байхгүй юм. Хөөн хэлэлцэх хугацааг буцааж тоолох хууль батлаад эргүүлээд иргэний эрх зүйн байдлыг дордуулсан хууль хэрэглэх эрх зүйн зохицуулалт нь Үндсэн хуультай зөрчилдөнө. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэж заасныг зөрчиж байна. Монгол Улсын дээд шүүх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр тогтоолд шинээр үүссэн нөхцөл байдал тогтоогдвол хэргийг сэргээн шалгах зохицуулалт байхад хөөн хэлэлцэх хугацааг сэргээн хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Шүүх Үндсэн хуульд нийцсэн хууль хэрэглэх үүрэгтэй. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн уг зохицуулалт нь мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж байна.” гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ. Зургаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд хандан: “Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед хуульд заасан үндэслэлээр мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн тухайд хожим Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг буцаан хэрэглэх замаар, эрүүгийн хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх байдлаар гэмт хэрэгт ял шийтгэдэг жишиг тогтоох нөхцөл бүрдсэн байна. Аливаа хууль тогтоомжийг буцаан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5