Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2020-2023/

211 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3.Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нэрийн дор ардчилсан улс орнуудын болон эрх зүйн түүхэнд байдаггүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг сэргээх зохицуулалтыг хуульчилж, хүний эрхэд эрх зүйн бусаар халдах боломжийг бий болгосноор эрх зүйн суурь зарчмыг зөрчиж, хүний эрхэд хууль бусаар халдаж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... эрх чөлөө ... -г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэсэн заалтыг зөрчсөн. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйлд прокурор, шүүхээс хүчин төгөлдөр Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны эрх зүйн зохицуулалтын дагуу хэрэгсэхгүй болгосон хэргүүдийн хүчин төгөлдөр шийдвэрийг үгүйсгэж, хэргийг сэргээхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг зөрчиж, шүүх эрх мэдэлд халджээ. Иймд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна.” гэсэн агуулгатай мэдээлэл ирүүлжээ. Дөрөв. Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд хандан: “Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2, 3 дугаар зүйл нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг дараах үндэслэлээр тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. 1.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар зөвхөн Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2017 оны 7 дугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5