209 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тэрхүү гэмт хэргээр нь дахин шүүх буюу шийтгэх ёсгүй.” гэжээ. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2 дугаар зүйл нь олон улсын гэрээний дээрх заалттай нийцэхгүй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэхээр төрийн эрх мэдлийг Үндсэн хуулиар хуваарилалт хийсэн. Уг эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагын гаргасан тодорхой хэрэг болон маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр нь заавал биелэгдэхээр Үндсэн хуулиар хуульчилсан байна. 2.Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ.” гэж заасан. Гэтэл Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл нь дээрх заалттай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэдэг нь шинээр батлагдсан хуулийг дагаж мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шинэ болон урьд үйлчилж байсан хуулиудын аль хөнгөнийг хэрэглэх явдал бөгөөд ex post facto буюу шинэ хуулийг түүнээс өмнөх үйл баримтад хэрэглэх гэсэн зарчмыг удирдлага болгодог. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зарим заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэж тус тус заасныг зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэж, хянан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий мэдээллийг гаргасан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5