200 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 4.Аливаа хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар зөвхөн тухайн хуулийн үйлчлэлтэй холбоотой нийгмийн харилцааг зохицуулдаг. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах асуудлыг тодорхой зааж хуульчилсан. Эрүүгийн процессын эрх зүйн онол, хэм хэмжээний үзэл баримтлалын дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, хөндөх тохиолдол бусад салбартай харьцуулахад их байдаг тул уг онцлогтой уялдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх харилцааг төрөлжсөн хуулиар тусгайлан зохицуулдаг бөгөөд уг ажиллагаанд хамаарах хэм хэмжээг тус хуулиар тогтоох, эсхүл заавал эш татан хуульчилдаг болно. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгаагүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх боломжгүй юм. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах агуулгатай зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгахгүйгээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай дээрх хуулиар тогтоожээ. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөний зэрэгцээ, эрх зүйн суурь онолд нийцээгүй болно. Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, 2, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэхээргүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5