653 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд иргэн О.Баясгалангийн мэдээлэлдээ дурдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүхшатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна. Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт ...” гэж заасан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүгчийн хараат бус байдлын зарчмыг давхар зөрчиж байгаа талаар үндэслэлээ тайлбарлан илэрхийлэв. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлт, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай санал гаргасан гишүүний саналыг Цэцийн шийдвэрт хавсаргана.” гэсэн нэмэлт оруулсан нь тусгай саналтай гишүүний саналыг өөрийн хүсэлтийг нь үл харгалзан заавал нийтэлж байх үүрэгжүүлсэн шинж бүхий зохицуулалт болсон ба энэ нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна гэсэн үндэслэлээр дээрх заалтыг хүчингүй болгосон байна. 2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5, 31.6 дахь хэсэгт хяналтын шатны шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар, хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ цөөнх болсон шүүгч бүр өөрийн саналаа тусгай санал болгон шүүхийн шийдвэрт заавал хавсаргах ба шүүхийн шийдвэрийг тусгай саналын хамт өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтлэхээр зохицуулсан байна.Энэ нь Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрт дурдсан хуулийн заалттай адил агуулгатай байх тул шүүгчийн хараат бус байдлын баталгааг алдагдуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүгчийн тусгай саналыг заавал нийтлэхээр хуульчилсан нь шүүхийн зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах нөхцөлийг бүрдүүлж байна. 3. Хяналтын шатны шүүх хэрэг, маргааныг хяналтын журмаар, хамтын зарчмаар хянан хэлэлцэхдээ шүүгч бүр нотлох баримтыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5